Цаг агаар
Валютын ханш
Спорт
2026-07-29
“ARA OPEN-2026” жүдо бөхийн насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн эхэллээ

Архангай аймагт Жүдо бөхийн холбоо шинээр байгуулагдсантай холбоотойгоор орон нутагтаа жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргах, хүүхэд, залуучуудыг спортоор, тэр дундаа жүдо бөхөөр хичээллэхэд уриалах, ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг орон нутгаасаа төрүүлэх зорилгын хүрээнд “АРА ОПЕН” тэмцээнийг зохион байгуулж байна. 

Хоёр өдөр үргэлжлэх шагналын сан өндөртэй энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 14 жинд 128 тамирчин хүч сорьж байна.

Ялангуяа олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцдог шигшээ багийн тамирчдын дийлэнх нь энэ тэмцээнд өрсөлдөж буйгаараа онцлогтой.

Тухайлбал, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Б.Баасанхүү, ДАШТ-ий медальт Э.Ариунболд, Л.Энхрийлэн, К.Ёолк, Б.Ганхайч, Ө.Дүүрэнбаяр, залуучуудын дэлхийн аварга А.Ариунзаяа, Л.Сосорбарам нарын шилдгүүд оролцож байна.

Мөн олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар энэ тэмцээний -100 кг-д зодоглож байна.
Тэмцээний шагналын сан
 Алтан медаль – 5,000,000₮
 Мөнгөн медаль – 3,000,000₮
 Хүрэл медаль (тус бүр) – 1,000,000₮
Багийн дүн
 1-р байр – ARA OPEN шилжин явах цом + 5,000,000₮
 2-р байр – 3,000,000₮
 3-р байр – 2,000,000₮

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ