Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-07-28
“СҮҮ” ХК-ийн хойд талын ус зайлуулах хоолойн ухалт, угсралт 8 дугаар сарын 11 өдөр хүртэл үргэлжилнэ

СХД-ийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу “СҮҮ” ХК-ийн хойд хэсэгт ус зайлуулах хоолойн ухалт, угсралтын ажил 2026 оны 07 дугаар сарын 14-25-ны хооронд үргэлжлэх байсан ч засварын ажил бүрэн дуусаагүй тул 2026 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэхээр болов.

Иймд тухайн авто замыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 15 чиглэлийн замнал доорх зураглалын дагуу үргэлжлэн зорчино.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар тогтмол авч шийдвэрлэж байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ