
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, уг шийдвэрийг 2026 оны наймдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.
Энэхүү шинэчилсэн тарифаар суудлын автомашины авто зам ашигласны төлбөрийг 1000 төгрөгөөс 5000 төгрөг, ачааны автомашины төлбөрийг 10.000-аас 20 мянган төгрөг төгрөг болгон шинэчилэн тогтоосон байна.
Ингэснээр тээврийн хэрэгслийн ангиллаас шалтгаалан төлбөрийн хэмжээ өмнөхөөс 2-5 дахин нэмэгдэж байна.
Энэхүү шинэчлэгдсэн тариф нь Улаанбаатар хотоос орон нутаг чиглэсэн болон аймаг хоорондын олон улс, улсын чанартай авто замуудад мөрдөгдөх бөгөөд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн олон улсын авто зам, мөн аймгуудыг холбосон улсын чанартай хатуу хучилттай бүх авто зам хамрагдана.
Хэрэв та орон нутгийн замын постоор тогтмол зорчдог, тухайн байршилд үйл ажиллагаа эрхэлдэг бол бол урьдчилан төлбөрөө тооцож, гэрээ байгуулснаар 30 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой аж.