Хөвсгөл аймгийг П.Лхагважав удирдахаар боллоо

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 19-р хуралдаан болж аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв. Аймгийн Засаг даргад АН-ын намын бүлгээс П.Лхагважавыг нэр дэвшүүлж хурлын төлөөлөгч нарын 100 хувийн саналаар МУ-ын Ерөнхий сайдад уламжилсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламжилснаар П.Лхагважав Хөвсгөл аймгийг удирдахаар боллоо.
Пилжээгийн Лхагважав нь 1970 онд Цэцэрлэг суманд төрсөн. 1987-1989 онд Дархан хотын Усны аж ахуйн техникум төгсөж, 1989-1991 онд Дорноговь аймгийн Зүүн баянд цэргийн алба хаасан. 1991-1993 онд Хөдөө аж ахуйн коллежийг Усжуулалтын ажлын механикжуулагч мэргэжлээр, 1993-1995 онд ХАА-н дээд сургуулийг Агромелиорацийн инженер мэргэжлээр суралцаж төгссөн.
- 1995-1997 онд Цэцэрлэг сумын Рэнчинжугнай компаний дэд захирал,
- 1997-2000 онд Цэцэрлэг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга,
- 2001-2004 онд Хөвсгөл аймгийн АН-ын улс төрийн ажилтан
- 2004-2016 онд Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар 12 жил
- 2017-2023 онд АН-ын ХЭГ-ын дарга
- 2021 оноос Хөвсгөл Ус суваг ХХК-ийн гүйцэтгэх захирал
- 2004-2008 онд аймгийн ИТХ-д төлөөлөгч АН-ын олонхын бүлгийн дарга
- 2020-2024 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн намын хорооны гишүүн, тэргүүлэгчээр тус тус сонгогдон ажиллаж байна.
Бусад мэдээ
“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
Мэдээ
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням БНИУ-ын Экспортын зээлийн агентлаг (SACE)-ийн Ерөнхийлөгч Гулиэлмо Пиккиг хүлээн авч уулзав
Мэдээ
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
Мэдээ
Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.