
Нийслэлийн хэмжээнд гурван дүүрэгт гал түймэр гарчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо утаа гарч байна гэсэн дуудлагыг 19:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 22 иргэн том хүн-13, хүүхэд-9, аюулгүй газарт гарган ажилласан.
Хан-Уул дүүрэг 24 дүгээр хороо байрны гадна фасад шатаж байна гэсэн дуудлагыг 23:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, байрны 6х6 метрийн хэмжээтэй гадна фасад шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 05:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Г-ын 0 "Toyota Prius-41" загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг, 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 11 иргэн /том хүн-7, хүүхэд-4/ аюулгүй газарт гарган ажилласан байна.