Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын цолны чимэг олголоо.
Үүнд:
Улсын аварга Н.Батсуурь - “Баатар зоригт” чимэг
Улсын арслан Э.Батмагнай - “Саруул сайжрах” чимэг
Улсын заан Ц.Содномдорж - “Өнөд амгалант” чимэг
Улсын гарди Э.Оюунболд - “Үнэн зоригт” чимэг
Улсын гарди Д.Хүдэрбулга - “Үнэн зоригт” чимэг
Улсын заан С.Сүхбат - “Үнэн зоригт” чимэг
Улсын харцага Э.Даш - “Үнэн зоригт” чимэг
Улсын начин Т.Бэгзсүрэн - “Өсөх идэр” чимэг
Улсын начин Б.Сосорбарам - “Өсөх идэр” чимгийг тус тус гардууллаа.

