Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-07-10
Японы Ардын дипломат нийгэмлэгийн гишүүд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд зочлов

Япон Улсын Ардын дипломат нийгэмлэгийн “Найрамдал, эдийн засгийн харилцааг дэмжих олон улсын холбоо”-ны гишүүдийг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хүлээн авч уулзав.

Энэ удаагийн уулзалтад ашигт малтмалын тээвэрлэлт, барилга, жижиг дунд үйлдвэрийн зэрэг 17 компанийн төлөөлөл хүрэлцэн ирж, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааны тухай санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Монгол Улсын Засгийн газраас чухал ашигт малтмалын эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт амжилттай хэлэлцэгдсэн” тухай танилцуулав. Мөн чухал ашигт малтмалын эрх зүйн орчин бүрдэж, хүчин төгөлдөр үйлчилж эхэлмэгц Монгол Улс бүх оронтой нээлттэй, ижил тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах болно гэдгийг мэдэгдэв.

Японы Ардын дипломат нийгэмлэгийн Найрамдал, эдийн засгийн харилцааг дэмжих олон улсын холбооны дотроо Япон-Монголын соёл, эдийн засгийн хороо гэж салбар бүлэг байгуулж, тодорхой давтамжтайгаар хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажил хийдэг байна.

Өнгөрсөн онд тус холбоо Япон улсдаа ноолууран бүтэгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ