Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-07-10
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бүх шатны бэлтгэл, бэлэн байдлыг өндөржүүлэх үүрэг, чиглэл өгөв

Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж, Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд болон ирэх саруудад үер, усны осол, гал түймэр зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бүх шатны бэлтгэл, бэлэн байдлыг өндөржүүлэх үүрэг, чиглэл өглөө. 

Тэрбээр ойрын өдрүүдэд үерийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгааг онцолж, Онцгой байдлын байгууллага, бүх шатны Онцгой комиссыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, үерийн эрсдэлтэй бүсэд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах байгууламжийн хэвийн ажиллагааг хангахыг анхааруулав.

Түүнчлэн гамшгийн үед шуурхай тусламж авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “SOS” системийг олон нийтэд сурталчлан, өргөн хэрэглээнд нэвтрүүлэхийг холбогдох байгууллагуудад даалгалаа. 

Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гамшгийн эрсдэлийг бууруулах, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, техник, технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэв. 

Он гарсаар долоодугаар сарын 9-ний байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, осолд өртөж аварсан хүний тоо 26.3 хувиар, гэмтэж бэртсэн хүний тоо 24.6 хувиар, амь насаа алдсан хүний тоо 11.3 хувиар тус тус өссөн байна.

Иймд улсын хэмжээнд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тасралтгүй хүргэх, иргэдийг сонор сэрэмжтэй байхад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ