Цаг агаар
Валютын ханш
Спорт
2026-07-08
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойгоор 1024 бөх барилдана

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадам эхлэхэд гурав хоног үлдлээ.

Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ой тохиож буйтай холбогдуулан Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдана.

Баяр наадамд барилдах бөхийн бүртгэл өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр үргэлжилж байна. Өнөөдрийн 13:00 цагийн байдлаар Үндэсний их баяр наадамд барилдахаар 739 гаруй бөх бүртгүүлээд байгаа аж.

Бөхийн бүртгэл өнөөдөр орой дуусна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ