ЭЕШ өгөх хүүхдүүдийг нийтийн тээврээр үнэгүй зорчуулна
Нийслэлийн хэмжээнд 24 шалгалтын байранд 15,783 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм. Элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй сурагчдыг шалгалтаа амжилттай өгөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах зохицуулалтыг хийнэ. Тодруулбал,
- Элсэлтийн ерөнхий шалгалт авах сургуулийн байруудад цагдаа ажиллаж, аюулгүй байдлын болон замын түгжрэлийн зохицуулалт хийнэ.
- Элсэлтийн ерөнхий шалгалт авах сургуулийн тог цахилгаан, ус дулааны хангамжийн аюулгүй байдлыг нийслэлийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллана.
- Шалгалтын төвүүдийн ойролцоо дуу чимээ гаргахгүй байх, зам засварын ажил гүйцэтгэхгүй байх, усны хязгаарлалт хийхгүй байх зэрэгт анхаарч ажиллана.
- Шалгалт өгч буй сурагчид шалгалтын батламж хуудсаа үзүүлээд тухайн өдрөө нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зохицуулалтыг хийхээр төлөвлөжээ

Бусад мэдээ
Дүүжин замын тээвэр төслийн Яармаг, Хархорин дахь буудлын барилгын ажил 31.5 хувьтай үргэлжилж байна
Мэдээ
Хүннү хотын үерийн хамгаалалтын нэгдүгээр сувгийн угсралтын ажил 75 хувьтай байна
Мэдээ
“Тугалтай үхэр зарна" гэсэн зараар залилуулжээ
Мэдээ
Говь-Алтай аймгийн Бугат суманд газар хөдөллөө
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
