Санхүүгийн зохицуулах хорооны 2026-2029 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлагдлаа
Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалтын салбаруудын хөгжлийг бодлогоор дэмжин олон тулгуурт, хүртээмжтэй, тогтвортой, олон нийтийн итгэлийг хүлээсэн санхүүгийн зах зээлийн тогтолцоог бий болгох зорилгын хүрээнд “Санхүүгийн зохицуулах хорооны стратеги төлөвлөгөө (2026-2029 он)”-г шинэчлэн баталлаа.
Олон улсад төдийгүй Монгол Улсын санхүүгийн салбар хурдацтай хөгжиж, зохицуулалтын хүрээ улам бүр тэлж байгаа энэ үед санхүүгийн салбар дахь технологийн дэвшил, хэрэглэгчийн зан төлөв, салбарын эрсдэл, олон улсын санхүүгийн салбарын хяналт, үнэлгээний шаардлагуудад орж буй өөрчлөлтүүдэд нийцүүлэн энэхүү стратеги төлөвлөгөөнд 3 тэргүүлэх чиглэл, 6 стратегийн зорилгын хүрээнд хэрэгжүүлэх 40 стратегийн арга хэмжээг тусгасан.
Стратеги төлөвлөгөөг 2026-2029 онд хэрэгжүүлснээр санхүүгийн зах зээл дэх инновац, тогтвортой өсөлт, хөгжлийг дэмжсэн эрх зүйн болон зохицуулалтын орчин улам боловсронгуй болж, санхүүгийн салбарын эдийн засагт гүйцэтгэх үүрэг нэмэгдэх төдийгүй үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлага, олон улсын жишигт нийцсэн, дэвшилтэт технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжих таатай орчин бүрдэж, үйлчилгээний хүртээмж болон хэрэглэгчийг хамгаалах тогтолцоо сайжрах зэрэг үр дүнд хүрнэ гэж харж байна.
Мөн эрсдэлд суурилсан хяналт, зохицуулалтын тогтолцоо бүрэн төлөвшиж, эрсдэлийг урьдчилан илрүүлэх, үнэлэх, бууруулах чадавх сайжирснаар санхүүгийн салбарын тогтвортой байдал бэхжих боломжтой болно.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.