
Ерөнхий сайд Н.Учрал Дэлхий даяар 65 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг PhillipCapital Монголд оффисоо нээхээр болсон талаарөөрийн цахим хуудсаар мэдээллээ.
Тэрбээр, "1975 онд Сингапурт байгуулагдсан PhillipCapital нь өнөөдөр 15 улсад үйл ажиллагаа явуулж, 1.5 сая гаруй харилцагчийн 65 тэрбум ам.долларын хөрөнгийг удирддаг олон улсын санхүүгийн групп юм.
Ийм хэмжээний хөрөнгө оруулалтын байгууллага Монголд төлөөлөгчийн оффисоо нээхээр шийдсэн нь манай улсын хөрөнгө оруулалтын орчинд итгэж буй бодит дохио юм.
Үр дүнд нь аж ахуйн нэгжүүд олон улсын хөрөнгө оруулагчидтай холбох, хөрөнгийн зах зээлээ тэлэх, шинэ санхүүжилтийн боломжууд нээгдэх боломж бүрдэнэ.
Дэлхийн хөрөнгө оруулагчид манай улсыг сонирхож эхэлж байна.
Бид энэ итгэлийг бодит төсөл, тогтвортой бодлого, нээлттэй эдийн засгаар баталгаажуулах ёстой" хэмээн бичжээ.