Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
1 цаг 23 мин
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал зургаадугаар сарын 23-нд Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын “Зуны Давос” чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян-тай уулзлаа.

Уулзалтын үеэр Ли Чян БНХАУ, Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрч байгааг онцлов.

Тэрбээр хоёр орны улс төрийн харилцан итгэлцлийг улам бэхжүүлж, бие биеийн язгуур ашиг сонирхлыг харилцан хүндэтгэн дэмжихийн зэрэгцээ хөдөө аж ахуй, худалдаа, нүүрс, эрдэс баялаг, иргэдийн амьжиргаа зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Мөн хил дамнасан цахим худалдаа, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан зэрэг шинэ чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлж, хилийн боомт, төмөр зам, авто замын дэд бүтцийн холболтыг эрчимжүүлэхийн төлөө хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцолсон байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Хятадын харилцаа нь харилцан хүндэтгэл, эрх тэгш байдал, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан хөгжиж ирснийг тэмдэглэв.

Тэрбээр Монгол Улс нэг Хятад зарчмыг тууштай баримталдаг бөгөөд үндэсний хөгжлийн стратегиа БНХАУ-ын 15 дугаар таван жилийн төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэхэд анхаарч байгааг хэллээ.

Түүнчлэн хоёр улсын худалдаа, тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, ногоон эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, олон улсын болон бүс нутгийн асуудлаар харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхийн чухлыг онцоллоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ