Цаг агаар
Валютын ханш
Спорт
2026-06-25
Ираны шигшээ багийг тоглолтоос хоёр хоногийн өмнө АНУ-д нэвтрэхийг зөвшөөрөв

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч зургаадугаар сарын 23-нд мэдэгдэхдээ, хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Ираны үндэсний шигшээ багийн зорчих хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтыг хэсэгчлэн сулруулсан гэжээ.

Үүний дагуу Ираны шигшээ баг зургаадугаар сарын 26-нд Египетийн шигшээ багтай хийх хэсгийн шатны сүүлийн тоглолтоос хоёр хоногийн өмнө АНУ-д нэвтрэх боломжтой болсон байна. Харин тоглолт дууссан өдөртөө АНУ-ын нутаг дэвсгэрийг орхих шаардлагатай аж.

АНУ-д зорчих хязгаарлалтын улмаас Ираны шигшээ баг Дэлхийн аваргын тэмцээний хугацаанд Мексикийн Тихуана хотод байрлаж, тоглолт бүрийн өмнө АНУ-д ирж, тоглолтын дараа буцан зорчиж байгаа юм.

Мөн Ираны багийн зарим ажилтан болон Хөлбөмбөгийн холбооны албан тушаалтнуудад АНУ-д нэвтрэх зөвшөөрөл олгоогүй хэвээр байна.

Ираны шигшээ баг зургаадугаар сарын 26-нд АНУ-ын Сиэтл хотод Египетийн шигшээ багтай хэсгийн шатны сүүлийн тоглолтоо хийхээр товлогджээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ