
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсад айлчлахаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.
Гадаад хэргийн сайд С.Жайшанкар болон дагалдан яваа төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве болон албаны бусад хүмүүс “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авав.
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар 06 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Айлчлалын хүрээнд тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм.