Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
Уржигдар 10 цаг 15 мин
МСНЭ-ийн шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Нинжжамц гэж хэн бэ?

МСНЭ-ийн шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Нинжжамц гэж хэн бэ? Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XIX их хурал өчигдөр /2026.06.22/ хуралдаж, МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамц сонгогдлоо.

Дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хийж Ерөнхийлөгчөө сонгодог МСНЭ-ийн энэ удаагийн сонгуульд Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар нэр дэвших хүсэлтээ өгсөн ч хурлын үеэр сэтгүүлч Э.Дагиймаа нэрээ татснаар Л.Нинжжамц, З.Боргилмаа нарын дунд өрсөлдөөн явагдсан. Нийт 301 мандат тарааснаас 250 гишүүн санал хураалтад оролцож, дийлэнх олонх нь буюу 179 гишүүн Л.Нинжамцад саналаа өгчээ.  

Шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон Лувсандашийн Нинжжамц нь

- 1972 онд Улаанбаатар хотод төрсөн.

- 1990 онд Нийслэлийн 53 дугаар дунд сургууль,

- 1996 онд МУИС-ийг философич мэргэжлээр,

- 2006 онд Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйчмэргэжлээр тус тус дүүргэсэн.

Хууль зүйн шинжлэхухааны магистрын зэрэгтэй, байгууллагынудирдлагын онол зүйгээр докторантурт зэрэгтэй.

Ажлын гараагаа, 1996 онд Монголын анхны чөлөөт хэвлэлүүдийн нэг “Толь” сониноос эхлүүлсэн. 1998-2006 онд Монголын Сонины Холбооны Гүйцэтгэх захирал, 2006-2008 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга,  2008-2010 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2010-2011 онд Үндэсний хөгжил, шинэтгэлийнхороонд зөвлөх, 2011-2016 онд “Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч, 2016-2017 онд МҮОНРТ-ийн Дэд захирал, 2017-2020 онд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, 2021-2023 онд УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга, 2019-2024 онд УИХ-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан туршлагатай аж.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ