“Эрүүл орчин-Аюулгүй ирээдүй” өдөрлөгийг 2025 оны 06 дугаар сарын 13, 14-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
“Дэлхийн хортон шавж, устгалын өдөр” -ийг тохиолдуулан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг дэмжих, хортон шавж, мэрэгчээс үүдэлтэй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой “Эрүүл орчин- Аюулгүй ирээдүй” нэгдсэн өдөрлөг, үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгөөр:
-Хортон шавж, мэрэгчээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх
-Ариутгал, халдваргүйтгэлийн үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр авах
-Хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй эко бүтээгдэхүүн, дэвшилтэт технологитой танилцах
-Салбарын мэргэжилтнүүдтэй биечлэн уулзаж, өөрт тулгамдсан асуудлаар зөвлөгөө мэдээлэл авах зэрэг үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжтой юм.