Азийн Шатрын Холбооны Академийн Монгол дахь салбарын нээлт болно
Азийн Шатрын Холбооны Академийн Монгол дахь салбарын нээлт өнөөдөр болох бөгөөд энэ үеэр шилдэг мастеруудын түргэн тоглолтын тойргийн тэмцээн зохион байгуулагдахаар болжээ.
Тус тэмцээнд гавьяат тамирчин, Монголын анхны Их мастер Б.Хатанбаатар, гавьяат тамирчин, Их мастер Ц.Батчулуун, ОХУ-ын Их мастер, саяхан болж өнгөрсөн 21 дэх Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Цыдыпов Жамсаран, Монгол Улсын 33 дахь аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУМ М.Амилал, Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Т.Мөнхзул, ОХУ-ын мастер Филипп Рудовский болон тус академийн шилдэг сурагдын нэг А.Мичид нар оролцох юм байна.
Тэмцээнийг тус академийн үүсгэн байгуулагч гавьяат тамирчин, Их мастер А.Энхтуул зохион байгуулах юм байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.