2026 оны зургаадугаар сарын 8-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 11, 13-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
Хур тунадас: Зургаадугаар сарын 8-нд нутгийн зарим газраар, 09-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Зургаадугаар сарын 11, 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Зургаадугаар сарын 11, 13-нд бороо, 12-нд бага зэргийн аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Зургаадугаар сарын 11, 13-нд бага зэрэг сэрүүсэж шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад хугацаанд дулаарч шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.