Цаг агаар
Валютын ханш
Спорт
2026-06-04
Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээн өнөөдөр эхэлнэ

Монголын чөлөөт бөхийн холбоо нь 2025 оноос эхлэн дэлхийн нэгдсэн бөхийн холбооны албан ёсны календарьт багтдаг, дэлхийн чансааны оноо олгох дөрвөн том цуврал тэмцээний 3 дахь тэмцээнийг “Улаанбаатар опен” нэрийн дор эх орондоо амжилттай зохион байгуулж эхэлсэн.

Тус тэмцээн энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. 

Тэмцээн өнөөдөр  "Буянт Ухаа" спортын ордонд эхэлнэ.

Тэмцээний эхний өдөр бөхийн сонгомол барилдааны 55, 67, 72, 77, 82, 87, 97 кг-ын жингийн урьдчилсан шатны болон медалийн төлөөх барилдаанууд болно. 

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 30 орчим орны 400 гаруй шилдэг тамирчид оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд олимп, дэлхийн аваргууд болон медальтнууд олноороо хүрэлцэн ирж байгаа аж.

Тодруулбал, АНУ, ОХУ, Иран, Япон, Болгар, Турк, Казахстан, Энэтхэг, Хойд Солонгос, БНХАУ тэргүүтэй орнуудын дэлхийн шилдгүүд Монголд чуулна.  

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ