"UNDER-23" ангиллын засмал замын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээнийг "Төв Ургац" баг өнгөлжээ

“Хубилай хаан” клубийн нэрэмжит “UNDER-23” ангиллын 2026 оны улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний сүүлийн өдөр Шувуун Фабрик-Өлзийт хороолол-Алтанбулаг сумын чиглэлд 150 км-ийн бөөн гараатай уралдаан болж, аваргууд тодорчээ.
Тус уралдаанд Төв аймгийн "Төв Ургац" клубийн тамирчид амжилттай оролцож А.Даваажаргал алтан медаль, Б.Төгөлдөр мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн бол хүрэл медалийг “Хубилай хаан” клубийн тамирчин И. Билгүүн хүртсэн байна.
Мөн "Төв Ургац" клубийн тамирчин Б.Төгөлдөр дөрвөн тойргийн турш ганцаарчилсан тасралтаар тэргүүлэн уралдааны өнгийг тодорхойлж "Шилдэг залуу тамирчин" шагналын эзэн болжээ.
Байгууллагын нэгдсэн дүнгээр:
1. Төв Ургац клуб
2. Хубилай Хаан клуб
3. Шилийн Богд клуб тус тус эрэмбэлэгдсэн байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.