Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2026-05-29
“Дэлхийн адууны өдөр”-ийг Хүй долоон худагт тэмдэглэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 26 дугаар захирамжаар байгуулагдсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.

Хуралдаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Батхуяг нар оролцож “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний соёл, урлагийн үйл ажиллагааны бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцын талаар танилцуулга, мэдээлэл хийлээ.

Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны долоодугаар сарын 11-13-ны өдрүүдэд болох “Дэлхийн адууны өдөр” -ийг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу өндөр зохион байгуулалттай хэрэгжүүлэх, морьдын бүртгэлийг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулах, дэд ажлын хэсгүүдийн бэлтгэл ажлыг шалгах зэрэг үүрэг, чиглэл өглөө. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ