Идэр, Чигэртэй, Тэс голын усны түвшин 10-40 см нэмэгджээ
Өнөөдрийн байдлаар Хангай нурууны арын Чулуут, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Булган, Бодонч, Дундцэнхэр, Согоог, Сагсай, Турган , Харбут, Чигэртэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгджээ. Түүнчлэн Булган, Буянт, Харбут, Хархираа, Баруунтуруун, Идэр, Тэс, Үүр гол үерийн түвшинг 5-40 см, Хариг, Согоог гол үерийн аюултай түвшинг 10-65 см даван үерлэсэн байна.
Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Бусад мэдээ
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Мэдээ
Та өөрийгөө болон гэр бүлээ хуулиар хамгаалж чадах уу
Мэдээ
Цэргийн алба хаагчид 3 аймгийн 10 гаруй суманд ургац хурааж байна
Мэдээ
Сүүлийн 5 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 243 хүнийг цагаатгуулжээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.