Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2026-05-27
Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн 11-т “Гангийн цогцолборыг ашиглалтад оруулна. Тус төслийг хэрэгжүүлснээр дотоодын тасралтгүй нэмэгдэж байгаа ган арматур болон бусад ган бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо бүрэн хангах зорилтын хүрээнд 1.0 сая тонн ган бэлдэц, бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.” гэж заасан.

Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын хуралдаанаар Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулах зорилгоор 651.2 га газрыг Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.16-д заасан “Үйлдвэрлэл, технологийн паркийн зориулалт”-аар улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргалаа.

Ийнхүү газрыг улсын тусгай хэрэгцээнд авснаар Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах газрын асуудлыг шийдвэрлэх, дотоодын тасралтгүй нэмэгдэж байгаа ган арматур болон бусад ган бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо бүрэн хангах зорилтыг хэрэгжүүлж ган бэлдэц, бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүтээн байгуулалтын ажлын газрын асуудлыг шийдвэрлэж, эхлэлийг тавьж байгаараа ач холбогдолтой юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ