Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
1 цаг 41 мин
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд сайн байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалт тавдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 30 орчим хувьд муу байна.

Үүнд Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Төв, Өмнөговь, Дорноговь,Сүхбаатарын зарим нутгаар муу. Дорнод, Дархан-Уул, Хэнтий, Говьсүмбэр, Хөвсгөлийн ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн зарим, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Дорноговь, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.

Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангайн зарим сумдын нутгаар ургамал цухуйгаагүй байна.  

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ