Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг түр хаана

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам төсөл”-ийн хүрээнд Таван шарын уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд тавдугаар сарын 26-ны 23:00 цагаас тавдугаар сарын 27-ны 06:00 цаг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаана.
Тус чиглэл дагуу борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх юм.
Иймд жолооч та бүхэн түгжрэлийг тооцоолон өөр зам сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.