Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Б.Пүрэвдагвыг Хотын даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ
Нийслэлийн МАН-ын хороо дөнгөж сая хуралдаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид П.Пүрэвдагвыг нийт олонхийн саналаар дэмжсэн байна.
Нийслэлийн МАН-ын хороо Б.Пүрэвдагвыг НИТХ-ын хуралдаанд танилцуулж, санал хураалт явуулна.
Улмаар олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад уламжилж, батламжилснаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч албан ёсоор болох юм.
Б.Пүрэвдагва нь СДМЗХ-ны ерөнхийлөгчийн алба хашдаг. Тэрээр Монгол Улсын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Австралийн Нью-Кестлийн их сургуульд Тогтвортой хөгжлийн чиглэлээр 2017 онд магистрын зэрэг хамгаалжээ.
Ажилласан байдал
- 2009-2011 онд нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн ардчилал Монголын оуютны холбооны дарга,
- 2009-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны намайн байгуулалтын газрын улс төрийн ажилтан,
- 2011-2012 онд МАН-ын ЕНБД-ын шадар туслах,
- 2013-2015 онд НАМОХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
- 2016-2017 онд МАН-ын ЕНБД-ын орон тооны зөвлөх
- 2017 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны, орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар ажиллажээ.
Бусад мэдээ
Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна
Мэдээ
Анхан шатны гишүүддээ шинэчлэлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтээ танилцуулав
Мэдээ
“Ардын нам-Ард түмэндээ” аян орон даяар эхэллээ
Мэдээ
ХЗБХ: Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 85 хувь нь залуучууд байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.