Цаг агаар
Валютын ханш
НАМ
2026-06-10
“Ардын нам-Ард түмэндээ” аян орон даяар эхэллээ

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас “Ардын нам-Ард түмэндээ” аяныг өнөөдрөөс орон даяар эхлүүлж байна.

МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд, Нарийн бичиг нарын дарга нар, УИХ-ын гишүүд, дэд сайд нараар  ахлуулсан баг 21 аймаг, 330 сумын намын анхан шатны нэгжид очиж гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь сонсоно.

Монгол Ардын намын дарга Н.Учрал 31 дүгээр Их хурлаар намын даргаар сонгогдохдоо Ардын нам ард түмэндээ хүрч ажилладаг, гишүүдээ сонсдог, тэднийхээ харилцаа холбоог идэвхжүүлдэг нам болно гэсэн уриалгыг бодит ажил болгосоор байна. 

Тодруулбал, Монгол Ардын намаас болон УИХ, Засгийн газраас явуулж буй бодлого, шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлууд, Монгол Ардын намын дарга Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”, гишүүн төвтэй E4 стратеги, намын гишүүдийн бүртгэл, харилцааны Enam 3.0 платформын талаар танилцуулах, иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсох зорилготой юм.

Одоогоор Монгол Ардын намын дарга Н.Учрал 11 аймагт, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар 19 аймагт ажиллаад байна. Мөн намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, намын дэргэдэх Улс төрийн манлайллын академиас “Гишүүн төвтэй E4 стратеги”-ийг нийслэлийн есөн дүүрэгт танилцуулаад байгаа юм.

Тэгвэл энэ удаад Монгол Ардын намын УИХ-ын гишүүд, мөн дэд сайд, намын Нарийн бичгийн дарга нарын тэргүүлсэн баг орон нутагт 2026 оны зургаадугаар сарын 10-аас зургаадугаар сарын 25 хүртэл ажиллаж намын гишүүд, дэмжигчид, иргэд олон нийттэй уулзах юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Irgen
[739]
Ashig sonirholiin zurchiltei saiduudaas sal.Meregjiliin bus medleg bolovstolgui.mungeer saidiin suudal avdag muhduudiig zailuul.Shariin gol.BorEnderiin Sainshandiin suudliin galt tergiig eelj daraagaar yvuulahgui haaj.irgeded mash hundreltei.zam muu.osol abaar mash ih garch bgaad anhaar.Zuvhen eersdiin erh ashigaa bodoj bn.77 jil hugjsen TZ.suudliin galt terguud ymarch ued ybj.ard tumende uilchilj irsen.Tur hugatsaagaar gd bur haadag bolloo.
Шинэ мэдээ