Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2026-05-22
“RED FEST-2026” мото наадам болно

Монгол Улсын албан ёсны анхны мотоцикл сонирхогчдын мото клуб нь 1998 оноос хойш тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний өв соёл, урлаг, спортын үнэ цэнийг сурталчлах чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.

Тус клуб нь олон улсын жуулчид болон дотоод, гадаадын мото клубуудтай хамтран олон удаагийн аялал, арга хэмжээг амжилттай зохион байгуулсаар байна.

Тус клубээс санаачлан зохион байгуулдаг “RED FEST” фестиваль нь анх 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд нүүдэлчин Монгол айлын ахуй, соёлыг түшиглэн зохион байгуулагдсан. Үүний дараа “RED FEST 2025” арга хэмжээ нь Дархан хотноо “Аюулгүй аялцгаая” уриан дор зохион байгуулагдсан юм.

Энэ удаад “RED FEST 2026” арга хэмжээг 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Дархан хотын Найрамдал талбайд зохион байгуулна.

Фестивалийн хүрээнд урлагийн үзүүлбэр, мото үзэсгэлэн, худалдаа үйлчилгээ, байгууллагуудын танилцуулга, сурталчилгаа, олон нийтийг хамарсан үйлчилгээг зохион байгуулна.

Мөн ОХУ, БНХАУ болон Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотоос 600 орчим мотоцикл сонирхогч, аялагчид хүрэлцэн ирэхээр төлөвлөж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ