Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2026-05-21
Дууны үг нийгмийн сэтгэл зүй, хэл соёлд хэрхэн нөлөөлж буй талаар түүвэрлэн судалгаа хийлээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, салбарын хяналтын хэлтэс, Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран сүүлийн үед залуучуудын дунд дуулагдаж буй нийгмийн сэтгэл зүй, хэл соёлд нөлөөлж болзошгүй гэж үзсэн дуунуудаас түүвэрлэн судалгаа хийлээ. 

Судалгаа нь сүүлийн үед хүүхэд, залуучуудын дунд өргөн хүрээнд түгээмэл дуулагдаж буй зарим дууны үг, агуулгад тулгуурлан:

•үг хэллэгийн зохистой хэрэглээ;
•найруулгын түвшин;
•ёс зүйн агуулга;
•хүчирхийлэл, садар самуун, ёс бус үг хэллэгийн илэрхийлэл;

•нийгмийн сэтгэл зүй болон хүүхэд, залуучуудад үзүүлэх нөлөөлөл зэрэгт дүн шинжилгээ хийж, санал дүгнэлт гаргалаа.

Судалгааны дүгнэлтээр цахим орчин болон хөгжмийн платформоор дамжин түгээж буй зарим бүтээлд бүдүүлэг, доромжилсон, хүчирхийллийг өөгшүүлсэн, садар самуун агуулгатай үг хэллэг нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа бөгөөд энэ нь хэл соёлын үнэт зүйл, хүүхэд залуучуудын хүмүүжил, нийгмийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг бий болгож байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

Дууны үгэнд хийсэн дүн шинжилгээ, санал дүгнэлт нь соёл, урлагийн бүтээл болон дижитал контентын агуулгын ангилал, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, хүүхэд, гэр бүлд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд суурь болох юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ