Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
1 цаг 25 мин
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тавдугаар сарын  10-ны байдлаар бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу (цухуйгаагүй), 40 гаруй хувьд буюу Дундговийн нийт, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Архангай, Говьсүмбэрийн зарим, Увс, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар муу.

Дорнодын нийт, Дархан-Уул, Хэнтий ихэнх, Хөвсгөл, Сэлэнгэ, Төвийн зарим, Увс, Булган, Өмнөговийн цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.

Өмнө жилийн мөн үетэй харьцуулбал Баянхонгор, Өвөрхангай Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутгаар ургамлын ургалт муу байна.

Хөвсгөлийн хойд, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Дорноговийн зарим сумдын нутгаар ургамлын цухуйлт оройтож байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ