Шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно
Шатрын Азийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн 2026 оны тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 7-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Энэхүү нэр хүндтэй тэмцээн нь Азийн шилдэг шатарчдыг нэг дор цуглуулдаг тивийн хэмжээний хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн бөгөөд энэ удаа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачлагаар Монгол Улс анх удаа хүлээн авч байгаа юм.
Энэ удаагийн тэмцээнд Азийн 26 орны нийт 240 гаруй шилдэг шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдөхөөр мэдүүлэгээ ирүүлээд байна.
Түүнчлэн тэмцээний нээлттэй ангиллын эхний 5 байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин 2027 оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авах юм.
Бусад мэдээ
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Мэдээ
Морьт барилдааны төрөлд Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ
Мэдээ
“Дэлхийн нүүдэлчдийн наадам”-аас М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
Мэдээ
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.