Цаг агаар
Валютын ханш
Спорт
2026-05-11
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд дараах цэгүүдээр энгэрийн дугаар олгож байна

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/396 дугаар захирамжаар “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-ны өдөр нийслэл хотод 11 дэх удаагаа зохион байгуулна.

Марафонд гүйхээр 46306 хүн бүртгүүлээд байгаа.

“Улаанбаатар марафон-2026” энгэрийн дугаарыг шат дараатайгаар тараах бөгөөд тавдугаар сарын 8-21-ний өдрийн хооронд

  • 5 км (18+ нас),
  • 5 км (12-17 нас охид, хөвгүүд),
  • Гэр бүлийн гүйлт 1.5 км-т оролцох энгэрийн дугаарыг нийслэл болон дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороогоор дамжуулан тараана.

Мөн гүйгчид дүүрэг харгалзахгүйгээр өөрт ойр байрлах дүүргийн Биеийн тамир, спортын хороогоор дамжуулан авах боломжтой. Харин 10 км, 21 км 095 м, 42 км 195 метрийн гүйлтийн энгэрийн тэмдгийг энэ сарын 16-наас тараана. 

Гүйгчид та бүхэн энгэрийн дугаараа заасан хугацаанд урьдчилан авч, марафоны бэлтгэлээ хангаарай.

5 км (18+ нас), 5 км (12-17 нас охид, хөвгүүд), гэр бүлийн гүйлт 1.5 км төрөлд энгэрийн дугаар олгох хугацаа: 2026.05.08 – 2026.05.21

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ