
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар томилогдсон Сэтгэл зүйн хөдөлгөөнт бүлэг 2026 оны тавдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 011, 314 дүгээр ангиудад ажиллаж, сэтгэл зүйн сургалт, зөвлөгөө, судалгаа болон сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд алба хаагчдад “Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал”, “Цэргийн алба хаагчийн харилцаа, хандлага”, “Гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвүүдээр сургалт явуулж, хөгжөөнт тоглоом, сэтгэл зүйн судалгаа, ганцаарчилсан уулзалт, бүлгийн зөвлөгөө зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулан сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэв.
Энэхүү сургалт нь Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний ёс зүй, харилцаа хандлага, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, сэтгэл зүйн эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлэн урьдчилан сэргийлэх, алба хаагчдын сэтгэл зүйн дархлааг бэхжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой юм.