Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2026-05-06
Эрчим хүчний засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоол баталлаа.

Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдээлэл өгөв.

Тэрбээр “Засгийн газрын зүгээс эрчим хүч нь эдийн засгийн хөгжлийн суурь гэж үзэн ач холбогдол өгч, өвөлжилтийн бэлтгэлд онцгойлон анхаарч ажиллаж байна. Үүний хүрээнд хувийн хөрөнгө оруулалтаар барьж буй Сэлэнгийн 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ыг цаг алдалгүй ашиглалтад оруулахад анхаарч байна. Мөн БНХАУ-аас эрчим хүч импортлоход шаардлагатай байгаа “Зэс-Оюу” цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад оруулах, оргил ачааллын үед иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчийг хязгаарлахгүйн тулд батарей хуримтлуур барих зэрэг ажлыг хийнэ. Таван аймагт нээлттэй сонгон шалгаруулалтаар батарей хуримтлуур барина.

Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх өртгийг хамгийн багадаа гурван хувиар бууруулах үүрэг өгсөн. Засаглалын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, орон тооны оновчлолыг хийх, эрчим хүчний системийг ухаалаг, цахим болгоход анхаарч ажиллана.

Мөн дулааны тоолуурыг үе шаттайгаар нэвтрүүлнэ. Монгол Улсад дулааны тоолуургүй учраас хэдий хэмжээгээр хэрэглэж байгаагаа мэддэггүй тул үүнийг тооцох, улмаар хэмнэх нь чухал” хэмээн онцоллоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ