“Эерэг харилцаа-эерэг хандлага” аян үргэлжилж байна

Кибер аюулгүй байдлын цэргийн командлалаас “Залуу офицеруудын хөгжлийн жил”-ийн хүрээнд тус командлалын бие бүрэлдэхүүн “Эерэг харилцаа-Эерэг хандлага” сэдэвт нэг сарын аяныг дотооддоо өрнүүлж байна.
Аяны хүрээнд тус командлалын Материал, техникийн хэлтэс, Хүний нөөцийн тасаг хамтран энэ сарын 5-ны өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Монгол Улсын баатар, хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсон юм.
Мөн энэ үеэр бие бүрэлдэхүүний идэвхтэй хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжих зорилгоор Төв аймгийн Ачит дүйнхрийн булаг хэмээх газар “Манзушир” хийдийн чиглэлд уулын алхалт хийлээ.
Бусад мэдээ
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Мэдээ
Хан-Уул дүүргийн 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлууллаа
Мэдээ
Монгол, Солонгосын цэргийн инженерүүдийн хамтарсан “Гүүр-2026” сургалт БНСУ-д үргэлжилж байна
Мэдээ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хаити дахь ажиллагааны явцтай танилцлаа
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.