Гачуурт-Налайх чиглэлийн авто замд 3 байршилд явган хүний гүүрэн гарц барина

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг 2022 онд ашиглалтад оруулсан.
Энэ онд тус зам дагуу гурван байршилд явган хүний гүүрэн гарц барихаар төлөвлөөд байна. Тодруулбал,
- Эхний гүүрэн гарцыг Баянзүрхийн товчооны автобусны буудлын баруун талд, “Петровис” шатахуун түгээх станцын зүүн талд,
- Хоёр дахь гүүрэн гарцыг Налайхын зам дагуух МТ шатахуун түгээх станцын автобусны буудал орчимд,
- Гурав дахь гүүрэн гарцыг “Ургах Наран” супермаркетын замын хойд талд тус тус барих юм.

Үүнтэй холбоотойгоор НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Гүүрэн гарцуудыг металл хийцтэйгээр барьж, хоёр талдаа явган зорчигч болон тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой налуу замтай байхаар төлөвлөсөн. Төслийн гүйцэтгэгчээр “Чанар хийц” ХХК болон “Доич Роуд” компанийн түншлэл шалгарч, гэрээ байгуулах шатандаа явж байна. Эдгээр гурван байршил нь осол, аваар их гардаг хэсгүүд бөгөөд гүүрэн гарцууд ашиглалтад орсноор явган зорчигчид авто замтай огтлолцохгүйгээр аюулгүй зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.

Бусад мэдээ
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Мэдээ
Та өөрийгөө болон гэр бүлээ хуулиар хамгаалж чадах уу
Мэдээ
Цэргийн алба хаагчид 3 аймгийн 10 гаруй суманд ургац хурааж байна
Мэдээ
Сүүлийн 5 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 243 хүнийг цагаатгуулжээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.