Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2026-05-05
“Халхын гол-Тангараг” жүжиг нээлтээ хийлээ

Монгол Улс, Оросын Холбооны Улсын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд Бүгд Найрамдах Буриад Улсын соёлын байгууллага, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Хоца Намсараевын нэрэмжит Буриадын улсын драмын Эрдмийн театр”-ын хамт олны “Халхын гол-Тангараг” жүжиг Офицеруудын ордонд нээлтээ хийлээ. 

ЦДБЭЧ-ын дарга, СГЗ, Хурандаа Г.Золзаяа Буриадын улсын драмын Эрдмийн театр”-ын удирдлага, уран бүтээлчдийг хүлээн авч уулзан чуулгын уран бүтээл, урын сан, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийн хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулан өглөө. 

Мартах ёсгүй түүхийн талаар өгүүлэх тус жүжгийн нээлтийн арга хэмжээнд ОХУ-ын ШУ, Соёлын төвийн захирал Керпякова Валерия Валеривна,  ЦДБЭЧ-ын дарга, СГЗ, Хурандаа Г.Золзаяа,  Буриадын улсын драмын Эрдмийн театрын захирал Цэпилма Очирева, Буриадын улсын драмын Эрдмийн театрын уран сайхны удирдагч Олег Юмов нарын хүндэт зочид оролцлоо.

 “Халхын гол-Тангараг” жүжиг тавдугаар сарын 4-8-ны өдрүүдэд 13:00, 17:00 цагаас Офицеруудын ордны тайзнаа тоглогдож байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ