Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2026-04-30
Тавдугаар сарын 2-ноос автобусны картыг нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлнө

Иргэд нийтийн тээврийн автобусаар зорчиход хоёр төрлийн төхөөрөмжөөр төлбөрөө төлдөг. Энэ системийг тавдугаар сараас өөрчлөх юм байна. 

Төхөөрөмжийн шинэчлэлийн талаар "Улаанбаатар Смарт карт" ХХК-ийн Бизнес хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Гэрэлт-Од "Нийтийн тээврийн автобусны төлбөрийн картыг тавдугаар сарын 2-ноос эхэлж, нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно. Энэ нь амар хялбар болж байгаа гэсэн үг. Шинэ систем дээр бүх төрлийн картыг уншиж байгаа. Мөн UBcard төхөөрөмжид Umoney болон банкны карт, UBcard апп, QR уншина. Автобуснаас буухдаа заавал картаа дардгийг болино. Автобусанд орохдоо чернилэн ягаан өнгөтэй буюу UBcard төхөөрөмж дээр картаа дараад явахад болно. Мөн UBcard аппликэйшнээр Umoney картыг цэнэглэдэг болж байгаа" гэлээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ