"Буянт-Ухаа" нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүр барьж байна
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр Шүүх шинжилгээний ерөнхий газар руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна.
Тодруулбал, хоёр байршилд тээврийн хэрэгсэл, нэг байршилд явган хүн нэвтрэх боломжтой нийт гурван гүүрэн байгууламж барьж байгаа юм.
Ажлын явц 30 хувьтай үргэлжилж байна.

Гүйцэтгэгч “Рэд копс” ХХК-ийн захирал Л.Цогтбаатар “Өнөөдрийн байдлаар газар шорооны ухмалын ажил дууссан. Мөн нэг гүүрний тулгуур суурилуулах, хоёр гүүрний ул бетон цутгах ажил үргэлжилж байна. Бид дөрөвдүгээр сарын 6-нд гэрээ хийн, ажлаа эхлүүлсэн бөгөөд график төлөвлөгөөний дагуу зургаадугаар сарын 15-нд хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байгаа юм” гэв.



Бусад мэдээ
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Мэдээ
Хан-Уул дүүргийн 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлууллаа
Мэдээ
Монгол, Солонгосын цэргийн инженерүүдийн хамтарсан “Гүүр-2026” сургалт БНСУ-д үргэлжилж байна
Мэдээ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хаити дахь ажиллагааны явцтай танилцлаа
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.