Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2026-04-29
“Монголын эдийн засгийн чуулган-2026”-г цуцлав

2026 оны зургаадугаар сарын 29-30-нд зохион байгуулахаар төлөвлөсөн “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлахаар тогтов.

Олон улсын геополитикийн хурцадмал байдал болон том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөнөөс шалтгаалан нийлүүлэлтийн сүлжээнд тасалдал үүсэж, түүхий эд, эрчим хүчний үнэ огцом хэлбэлзэж байна. Гадаад орчны тодорхой бус байдал нь импортын өртгийг нэмэгдүүлж, инфляцын дарамтыг өсгөх замаар Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой байдалд шууд болон шууд бус сөрөг нөлөөллийг үзүүлэх эрсдэлтэй байна. 

Иймд төсвийн бодлогыг оновчтой болгож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөөц бүрдүүлэх нь төрийн байгууллагуудын нэн тэргүүний зорилт болоод байна. Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу төсвийн үр ашиггүй зардлыг танаж, нөөцийг стратегийн ач холбогдол бүхий үйл ажиллагаанд төвлөрүүлэх замаар эдийн засгийн дархлааг дэмжих зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ