Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2026-04-28
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр тохиож байна

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэрийг 2003 онд гаргасан.

Энэ хүрээнд үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг бий болгох, иргэдэд аюул ослоос сэрэмжлүүлэх дадал олгох зэрэг олон хэлбэрийн арга хэмжээг олон улсын түвшинд зохион байгуулах болжээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар олон улсын түвшинд баримталж буй чиг хандлага нь үйлдвэрлэлийн осол гарсан, мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртсөн хойно нь биш урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг болсон.

Зам, тээврийн салбарынхан ажилчдын аюулгүй ажиллагааны мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, ажлын байрны эрсдэлийг арилгах, эрүүл ахуйн чанарыг сайжруулах чиглэлээр баримталж буй дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ