Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
11 цаг 14 мин
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 29-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо орно.

Хур тунадас: 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 05 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 05-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 28, 30-нд Алтайн салбар уулсаар, 29-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, Завхан голын эх, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 30-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Бүх хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 30-нд бага зэрэг сэрүүснэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ