“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 5 хоног үлдлээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад тав хоног үлдлээ. Тодруулбал, энэ жилийн марафоныг тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулна. Үүнд:
- Бүтэн марафон - 42км 195м
- Хагас марафон - 21км 095м
- Спорт гүйлт - 10км
- Эрүүл мэндийн гүйлт - 5км
- Гэр бүлийн гүйлт - 1.5км
Энэ жилийн хувьд хагас болон бүтэн марафонд гүйх оролцогчдын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Иймд насны ангилал болон бэлтгэлийн түвшиндээ тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.