Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2026-04-24
Хүүшийн аманд зөвшөөрөлгүй газар шорооны ажил явуулсан үйл ажиллагааг зогсоолоо

2026 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Богдхан уулын Хүүшийн аманд "Скайтел" ХХК нь сүлжээний станц барих зорилгоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон байгаль орчны багц хуулиудыг ноцтой зөрчин, зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил гүйцэтгэж байсныг илрүүлэв.

Зөрчил гаргасан үйл ажиллагааг Хамгаалалтын захиргаа болон байгаль орчны хяналтын байцаагч нар нэн даруй таслан зогсоож, холбогдох журмын дагуу нөхөн сэргээлт хийлгэх, хариуцлага тооцох арга хэмжээг авч байна.

Дархан цаазат газрын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй аливаа үйл ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгууль, үйл ажиллагааг зогсоох, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хүртэл хатуу арга хэмжээ авна.

Иргэн, аж ахуйн нэгжүүд та бүхэн хууль тогтоомж, дархан цаазат газрын дэглэмийг чанд мөрдөхийг хатуу анхааруулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ