Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
1 цаг 38 мин
Нийт нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйсан байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цухуйсан байна.

Үүнээс Дундговь, Сүхбаатарын нийт, Говь-Алтай, Завханы ихэнх, Увс, Ховд, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Өмнөговийн зарим, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд зэрэг байна.

Харин Дорнод аймгийн ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайн байна.

Өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал, дулаан болон чийг дутагдсанаас нутгийн 10 хувьд буюу Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дорноговийн ихэнх нутгаар ургамлын цухуйлт оройтсон. 

Бэлчээрийн ургамал цухуйгаагүй болон ургалтын байдал муу байгаа нутгуудад малд нэмэлт тэжээл өгөх ажил үргэлжлэн явагдаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ