
Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс аймгийн хэмжээнд архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, согтууруулах ундааны хэрэглээ, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах тусгай зөвшөөрөл, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчил, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн дарга Н.Энхболд, аймгийн ЗДТГ-ын дарга С.Цогбаяр, Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Баянмөнх болон ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын бодлогын хэлтсийн дарга нар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг холбогдох агентлаг байгууллагууд, 27 сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ-ын албан хаагчид болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.