"Саньяа-2026": Гандболчид тэмцээнээ эхлүүллээ

Монголын гандболын баг тамирчид Азийн элсний наадмын тэмцээнд оролцож, хэсгийн эхний тоглолтоо хийлээ.
Б хэсэгт багтсан манай баг эхний учраагаа Оманы шигшээ багтай хийж, 0:2 харьцаатайгаар ялагдал хүлээлээ.

Тоглолтын явцад Оманы баг илүү довтолгооны хурд, гүйцэтгэл сайтай байж, эхний үеийг 22:13 харьцаатайгаар өндөрлүүлсэн юм. Манай багаас С.Нямдорж, С.Батхуяг, У.Баатарсүх нар оноо авч, довтолгоонд идэвхтэй оролцсон бол Г.Лхагвацэнд дамжуулалт, хамгаалалтад чухал үүрэг гүйцэтгэлээ.
Хэдий эхний тоглолтод хожил авч чадсангүй ч манай багт дараагийн тоглолтуудад амжилтаа ахиулах боломж нээлттэй хэвээр байна.

Бусад мэдээ
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Мэдээ
Морьт барилдааны төрөлд Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ
Мэдээ
“Дэлхийн нүүдэлчдийн наадам”-аас М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
Мэдээ
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.