
Жил бүрийн 4 дүгээр сарын 26-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн энхтайвны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ өдрийн эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, дуу хоолой нь дэлхий дахинаа энх тайвныг цогцлоох, хүнлэг нийгмийг бүтээхэд хичнээн чухал хувь нэмэр оруулдаг болохыг онцлон таниулдаг дэлхийн өдөр юм.
Олон улсын эмэгтэйчүүдийн энхтайвны өдрийг тохиолдуулан Төв аймгийн ЗДТГ, Дэлхийн эмэгтэйчүүдийн энх тайвны нийгэмлэг, Монголын явган алхагчдын холбооны Төв аймгийн салбар холбоо, “Хайрын шүхэр” ТББ хамтран Зуунмод хотын Мөнх-Алдарын талбайд сонирхолтой, үр өгөөжтэй олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэ өдөр та бүхэн хайртай гэр бүл, найз нөхөд, анги хамт олноороо Зуунмод хотыг тойрч 1,5 км замыг туулах “Энхтайвны алхалт”-д нэгдэж, өртөөчилсөн олон үйл ажиллагаанд оролцох боломжтой.