Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2026-04-20
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаан боллоо.

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны үеэр допингийн шинжилгээтэй холбоотой маргаан үүсгэхгүй байх зохицуулалтад онцгой анхаарч, холбогдох асуудлыг судалж, танилцуулах,

Хурдан морины уралдааныг стандарт, дүрэм, журмын дагуу зохион байгуулах, уяачид болон салбар холбоодын саналыг зайлшгүй авч тусгах,

Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ариун цэврийн байгууламжийн хүрэлцээний асуудлыг шийдэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, холбогдох стандартад хяналт тавьж, оновчтой зохион байгуулалт хийх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Үндэсний их баяр наадмыг зөв зохион байгуулалттай, наадамчин олонд хүртээмжтэй тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардлагатай ажлуудыг шуурхай эхлүүлж, холбогдох бэлтгэл ажлуудыг хангахыг үүрэг болгоод байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ